Телевизийн болон LCD дэлгэцний реклам сурталчилгааг хүмүүс хэр үздэг вэ?

Реклам сурталчилгааны LCD дэлгэцийн медиа сүлжээ байрладаг Улаанбаатар хотын хамгийн их хүн үйлчлүүлдэг 80 гаруй томоохон голлох байгууллагуудаар өдөрт 70,000-80,000 мянган хүн тогтмол үйлчлүүлдэг бөгөөд бидний хийсэн судалгаагаар дээрх газруудад байрлах LCD сурталчилгааны дэлгэцүүдийг өдөрт 40,000-50,000 хүн үздэг байна.

2009 онд телевиз үзэгчдийн дунд хийсэн судалгаагаар хүмүүс гол төлөв ТВ нэвтрүүлэг, кино үздэг ба дөнгөж 17.76% нь зар сурталчилгаа сонирхдог гэжээ.

Хүмүүс гадуур явж байхдаа сурталчилгааны LCD дэлгэцээр гарч байгаа реклам сурталчилгааг үзэхэд ямар санагддаг вэ?


Ихэнх хүмүүс телевизээр сурталчилгаа гарах үед сувгаа сольдог гэдгийг судалгааны үр дүн харуулж байна.

 


ТВ үзэж байх үед сурталчилгаа гарахад нэн даруй сувгаа сольдог 49.62%
ТВ үзэж байх үед дундуур нь сонирхолтой сурталчилгаа гарвал үргэлжлүүлэн сувгаа солихгүй үздэг 22.48%
Телевизээр нэвтрүүлэг үзэж байхад дундуур нь сурталчилгаа гарахад сувгаа сольдоггүй аль алийг нь үргэлжлүүлэн үздэг 17.76%
Телевизээр нэвтрүүлэг үзэж байхад дундуур нь сурталчилгаа гарахад үздэггүй ба сувгаа сольдоггүй 10.14%
Энэхүү судалгаанаас үзэхэд хүмүүс сурталчилгааны LCD дэлгэцийг илүүтэйгээр үздэг болох нь харагдаж байна.

 


Эх сурвалж: http://www.brb.mn/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна