Удахгүй та компьютерын хулгана гартаа барихад ямар мэдрэмж төрдгийг мартах нь. Учир нь Массачусетсийн технологийн их сургуулийн мэргэжилтнүүд компьютерыг удирдах шинэ аргыг зохион бүтээсэн байна. Энэхүү шинэ технологийг “Mouse less” буюу орчуулбал “хулганагүй” гэж нэрлэжээ.
Хэрэглэгч гараа яг л компьютерын хулгана барьсан мэт хэлбэртэйгээр тавиад ширээн дээгүүрээ гүйлгэн үл үзэгдэх, эс орших “товчлуурууд” дээр дарахад компьютер гарын хөдөлгөөнийг мэдэрч, үйлдлийг гүйцэтгэх болно. Хамгийн сонирхолтой нь ширээн дээгүүрх хэрэглэгчийн гарын хөдөлгөөнийг компьютерт хүлээн авч, тусгай программ нь уншдаг байна.
Харин энэхүү программын хувьд гарын хөдөлгөөнийг компьютерын дэлгэц дээр гүйх курсорын хөдөлгөөнд “хувиргадаг”. Бүтээгчдийнх нь мэдэгдэж буйгаар уг технологийн төхөөрөмжийг бий болгоход ердөө 20 ам.доллар л зарцуулсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна