Телевизээр интернэтэд холбогдоно

Японы “Matsushita Electric Industrial Co” компани дэлхий нийтэд “Panasonic”  загварын бараа бүтээгдэхүүнээрээ алдартай билээ. Тус компани 2010 оны есдүгээр сард нэгэн шинэ төрлийн телевизорыг АНУ-ын зах зээлд нийлүүлэх гэж байна. Энэхүү телевизээр мэдээллийн “YouTube”  порталыг ашиглан интернэт видео үзэх боломжтой гэнэ.

Мэдээллийн “YouTube” ‘портал нь бидний сайн мэдэх “Google Inc” компанид харьяалагддаг. Ингэснээр “Matsushita Electric Industrial Co” компани АНУ-ын интернэтийн фирмтэй телевизийн технологийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа анхны томоохон компани болж байна.  Шинэ загварын “Panasonic” телевизээр интернэт дэх бүх видео материалуудыг үзэх боломжтой. Хэрэглэгч мөн видео бичлэг илгээх болон хүлээн авч болох аж.

Ер нь бол “YouTube” ‘портал нь интернэтэд видео бичлэг байрлуулахад хамгийн тохиромжтой орон зай гэдгийг  хэрэглэгчид андахгүй. Тус  портал сайтад мэргэжлийн болон сонирхогчийн видео кино, бичлэг, видеоблог зэргийг байрлуулах боломжтой билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна