Mobile Media- хэзээ, хаана

Мобиль үйлчилгээний тэсрэлттэй өсөлт нь мэдээллийн компанийн шинэ ашиг орлого, утасгүй холбоны операторууд, контент-провайдерүүд, зар сурталчилгаа нийлүүлэгчид болон компаниудын нэмэлт үйлчилгээ, технологийн босгон дээр зогсож байна. Шинжээчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мобиль үйлчилгээний асар их хүчин чадлыг хүлээн зөвшөөрч, урьдчилсан таамгаар 2018 он гэхэд дэлхийн зах зээл дээрх ашиг орлого нь 90 тэрбум ам.доллараас давна гэж үзэж байгаа юм.

Олон нийтийн мэдээллийн мобиль хэрэгслийг дэмжсэн хэрэглэгчдийн таашаал ч мөн улс бүрт өссөөр байна.  Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шинжилгээ судалгааны “Nielsen” компанийн мэдээлснээр АНУ дахь мобиль видео үйлчилгээ 70 хувиар өссөн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх “хувьсах технологид” мобиль видеог шилжүүлэх хандлагыг бий болгожээ. Ази тивд ч мобиль телевизийн үйлчилгээ урьдын адил өсөлттэй яваа бөгөөд Японд ISDB-T One-Seg–ийг хэрэглэгч 43 сая, Өмнөд Солонгост DMB-ийг хэрэглэгч 15 сая хэрэглэгч байна.

Боломж
iPhone болон  видеогийн өндөр түвшний боломжтой бусад смартфонууд зэрэг мобиль төхөөрөмжүүд түгэн дэлгэрснээс шалтгаалан холбоо харилцаан дахь мобилийн хэрэглээ өсч, мобиль үйлчилгээний тоо ч эрс нэмэгдэж байна.

“Apple” компанийн мэдэгдснээр 2009 оны санхүүгийн гуравдугаар улиралд  582 сая гаруй iPhone худалдагдсан  байна. Японы олон нийтийн сүлжээний сайтуудын 70 гаруй хувьд нь хэрэглэгчид гар утаснаасаа холбогдох боломжтой байдаг. Гар утасныхаа тусламжтайгаар “FaceBook”-т 30 сая хэрэглэгч холбогдож байна. Үүний улмаас сүүлийн хоёр жилд олон нийтийн мобиль хэрэгслээр мэдээлэл  дамжуулан авах явдал 350 хувь өсчээ.
Эдгээр тоо нь технологи, хамгийн гол нь олон нийтийн мэдээллийн мобиль хэрэгслийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэн, хэрэглэгчдийн орох боломж, үзэж унших байдал, оролцоо болон мобиль–контентод өөрчлөлт орсныг харуулж байгаа юм. Хэрэглэгчид өмнө нь хэрэглэж байснаас  илүү уян хатан байдалд контент хэрэглэхдээ нэг газар, нэг цаг хугацаанд баригдалгүй, гэртээ дэлгэцийнхээ өмнө юмуу ТВ нэвтрүүлгийн цагийн хуваарьт  уягдахгүй  байж чадах болжээ. Ингэснээр хүмүүс хэдэн зуун суваг эргүүлэхийн оронд агуулга, санал зөвлөмжийг эрж хайх идэвхтэй мэдрэгчийг хүсэх болсон байна. Мөн найз нөхөд, ажлынхантайгаа нийтийн харилцаа холбооны сүлжээний тусламжтайгаар  холбогдох боломжийг хангасан  интерактив боломжийг хүсч байна. Нийгмийн харилцаа, холбооны сүлжээг хавсарсан орчны конвергенц, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний өсөлт нь энэ бүх элементийг нэгтгэсэн иж бүрэн үйлчилгээнд ховор боломжийг олгож байна.

Нэвтрэх боломжийг өргөтгөх нь

Хэрэглэгчид маш их хэмжээний мэдээлэл, өргөн сонголттой зугаацуулах төхөөрөмжтэй болжээ. Гар утас, ноутбүүк, компьютер, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, smartbooks, автомашины ТВ төхөөрөмж, олон үүрэг гүйцэтгэгч төхөөрөмж зэрэг янз бүрийн хэрэгслүүдийн хоорондын ялгаа нь бараг мэдэгдэхгүй болж байна. Мэдээллийг шуурхай хүргэх боломж олгодог, нэг их үнэтэй биш төхөөрөмж болох смартын эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд 2013 он гэхэд 600 сая хүрэх магадлалтай байна. USB-гээр дамжуулан  мини-USB юмуу эсвэл  Wi-Fi төхөөрөмжийг холбох боломжтой болсон нь хэрэглэгчийн баазад асар их боломжийг нээж өгч байгаа юм.


Утасгүй холбоог газар дээр нь хүргэн өгч ашиглалт үйлчилгээг нь хангах шинэ төхөөрөмжүүд олширсоор байна. FLO компани АНУ-ын зах зээлд зориулан бага оврын, шинэ, тоон телевизор гаргаж байгаагаа мэдэгдсэн. Энгийнээр тайлбарлавал мэдээллийн хөтөлбөр, спортын, хүүхдийн зэрэг телевизийн нэвтрүүлгийг шуурхай хүргэх хувийн телевизор бөгөөд прайим–тайм програмчлалтай юм. Уг төхөөрөмж нь оператораар дамжин хийгддэг үүрэн холболтын идэвхжилтийн шаардлагагүйгээр хэрэглэгчдэд шууд худалдаалагдах болно. Хэрэглэгчид нь нийтийн тээврийн хэрэгслээр урт зам туулдаг Япон гэх мэт улсын зах зээлд медиа-плеер, mobile телевизорыг сонирхох хандлага өдөр ирэх тусам өссөөр байна. 

Тоон системийг өргөн хэрэглээнд нэвтрүүлснээр олон нийтийн мэдээллийн  хэрэгслийн хэрэглэгчдэд гэрээсээ гадуур шуудан холбоо, сургууль дээрээсээ болон замд явахдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх боломжийг нээсэн тул “KDDI”, “Samsung”, Японы “Toyota” зэрэг компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтрэн орох шинэ боломжуудыг улам өргөтгөхийг оролдож байна. 

Хэрэглэгчид нь алсын зайны автомашинаар олонтаа зорчдог Хойд Америкт удаан хугацаагаар замд явахдаа зугаацахын тулд  автомашиндаа DVD тоглуулагч авч явдаг Өнөөдөр АНУ-д 23 сая автомашин зугаацах, амрах системээр тоноглогджээ. Энэ онд хөнгөн автомашинуудыг үүрэн ТВ-ийн үйлчилгээгээр хангаж эхлэхийн тулд  FLO телевизорыг Audiovox-той нэгтгэсэн байна. Энэ нь Америкийн хэрэглэгчдэд теле нэвтрүүлгийн шууд дамжуулалтыг автомашиныхаа арын суудалд байрлуулан зугаацан, амрах системээс  үзэх боломжийг олгож байгаа юм.

Цомхотгосон үйлчилгээг санал болгов
Технологийн үүднээс авч үзэхэд 3G, Wi-Fi шугам ба мэдээллийн үүрэн технологи тус бүр нь хэрэглэгчийн өөр өөр хэрэгцээнд үйлчилж байдаг. 3G сүлжээ нь програмчлах гэх мэтийн үргэлжилсэн урт контент, лавлагааны үйлчилгээ  үзүүлэх зэрэгт сайн тохирно. Түүнээс гадна тэдгээр нь маш олон төрлийн агуулга, санал өгөх, рейтинг мэдээлэл солилцох, үүрэн арилжаа гэх мэт интерактив сувгийг хангаж байдаг. FLO технологийн үүрэн дамжуулалт нь нууц мэдээлэл, спортын онцлог арга хэмжээ, концерт, мэдээ зэргийг хэдэн сая хэрэглэгчид нэгэн зэрэг шуурхай авах боломжийг олгоно. Мөн үүрэн дамжуулалтын сүлжээний үүрэн контентийг цаг хугацаанд шилжүүлэн мэдээ, цаг агаарын урьдчилсан төлөв, спортын мэдээ зэрэг олонд түгээмэл байдаг бүрэн хэмжээний “clipcasting”-ийг програмчлахад ашиглаж болно. Контент дамжуулах эдгээр гурван хөдөлгөөнт механизм нь хэрэглэгчдийг хэзээ хаана, юу үзэхээ чөлөөтэй сонгох, хянах  боломжоор хангадаг.

Бүрэн цомхотгосон үүрэн мэдээлэл нь 3D технологийг амжилттай хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн хүсэлтээр түгээмэл контентийн үйлчилгээг гүн бөгөөд өргөн боломжоор хангах юм.  Үүрэн мэдээллийн үйлчилгээг амжилттай дэлгэрүүлэх явдал нь өөр бусад томоохон ахуйн үйлчилгээтэй нэг адил юм. Хэрэглэгчдийн сонирхол, чиг хандлагад хурдан  нийцэхийн тулд  цаг хугацаа, хөрөнгө оруулалт, тодорхой бодлого чиглэл, уян хатан байдал, хуримтлуулсан туршлага шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн зах зээлд үүрэн мэдээллийн иж бүрэн үйлчилгээг хүлээн авах явдал нь зөвхөн цаг хугацааны асуудал юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна