Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа 3D дүрслэлээр үзэгчдэд хүргэнэ

SONY корпораци, FIFA/Олон улсын хөлбөмбөгийн холбоо хамтран  3D буюу гурван хэмжээст дүрслэлээр 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  шууд нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. ӨАБНУ-т болох шигшээ багуудын 25 удаагийн тоглолтыг мэргэжлийн “Sony 3D” камеруудыг ашиглан дамжуулах бөгөөд энэ нь дэлхий дахины үзэгчдийг сэтгэл хөдлөлөөр дүүрэн амьд тоглолтын гүн гүнзгийд нэвтрүүлэх юм.

SONY корпорацийн төлөөлөгчийн мэдэгдснээр ФИФА анх удаа тус корпорацийн туршлага болон үйлдвэрлэлийн ноу-хау бүтээгдэхүүн 3D дүрслэлийн технологийг туршсанаар цэнгэлдэх хүрээлэнд өрнөх тэмцэл, хорхойслыг урьд хожид байгаагүй олон үзэгчидэд хүргэн дамжуулах тул спортын ертөнцөд томоохон үйл явдал болно. “Энэ нь спортын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх явдалд шинэ эрин үе ирснийг харуулж, хөгжөөн дэмжигчдэд шинэ орон зайг мэдрүүлж байгаа хэрэг юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн технологийн хөгжил дэвшилд тавцан болж, энэ үйл хэрэгт SONY корпораци хамтран ажиллаж байгаад бид бахархаж байна” хэмээн ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валк хэлжээ.

Энэ жилээс эхлэн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд болох “Bravia” компанийн LCD зурагт,  “Blu-Ray” стандартын дуу хураагуур, “Vaio” болон “PlayStaion 3” тоглуулагч гээд  гэрийн нөхцөлд 3D дүрслэлтэй стерео кино, тоглоомыг ашиглаж болохоор нэвтрүүлэх аж. 3D дүрслэлийг ашиглан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  дэлхий дахины үзэгчдэд хүргэх туршлага нь цаашид 3D дүрслэлийг мэргэжлийн түвшингээс  өргөн хэрэглээний түвшинд хүргэн өргөтгөх процессыг  хурдасгана хэмээн SONY корпорацийнхан төлөвлөж байна. “3D  дүрслэлийн технологид шилжиж байгаа цаг үед SONY корпораци  энэ чиглэлийн бүх зүйлд тэргүүлэгч байхыг  зорьж байгаа юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тэргүүлэх технологи 3D дүрслэлийг ашигласнаар телевиз үзэгчид Өмнөд Африкийн цэнгэлдэх хүрээлэн дотор өөрийн биеэр тоглолтыг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно”  гэж SONY корпорацийн Гүйцэтгэх захирал Говард Стрингер ярьжээ.  Мөн үзэгчид 3D дүрслэлийг янз бүрийн газарт туршиж, үзэх боломжтой гэнэ.

* 2010  оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоон Fan Fest хотуудад /Берлин, Лондон, Мехико, Парис, Рио-де-Жанейро, Рим болон Сидней/ үзүүлэх юм. Үүнээс гадна үзэгчид хөлбөмбөгийн дэлхийн аваргын үйл явцыг харуулсан зар сурталчилгааны роликийг 3D дүрслэлээр үзэх аж.
* Үзэгчид хөл бөмбөгийн дэлхийн аваргын зар сурталчилгааны 3D  дүрслэлтэй трейлерийг жижиглэн худалдаалах цэгүүд болон SONY корпорацийн дэлгүүрүүдээс худалдан  авч болно.
* "Sony Pictures Home Entertainment" албан ёсны 3D  дүрслэлтэй кино,  “Blu-Ray” стандартын дискийг  өөр форматаар ч үйлдвэрлэн тараахаар төлөвлөөд байгаа юм.
Одоогоор Америкийн “ESPN” болон Испанийн “Sogecable” телевизүүд 3D дүрслэлтэй  тоглолтыг дамжуулах эрхийг аваад байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна