Цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ?

Интернэтийн боломжийг хүмүүс ойлгосоны дараа цаасан хэвлэл хэзээ үгүй болох вэ гэдэг асуудал Америкт хөндөгдсөн байна. 90-ээд оны дунд үеэс Америкийн хэвлэлүүд интернэт хувилбартай болж иржээ. Ойрын 50 жилд цаасан хэвлэл аажмаар үгүй болно гэдэг таамаглал гарч ирсэн байна. Одоо болж байгаа санхүүгийн хямрал энэ үйл явцыг бүр ч түргэтгэж байна.

АНУ-д цаасан хэвлэлийн хэмжээ сүүлийн 20 жилд тасралтгүй буурч байна. Одоо АНУ-д өдөрт 49 сая ширхэг сонин хэвлэгдэж байна. Хамгийн олон уншигчтай The New York Times сонины хэвлэлтийн тоо сүүлийн 2 жилд 10 хувиар буурсан байна. Тэгвэл Chicago Tribune, Minneapolis Star Tribune, Philadelphia Inquirer зэрэг сонины газар дампуурлын ирмэгт байна. The Washington Post сонин 1999 онд 786 мянган захиалагчтай байсан бол одоо энэ тоо 665 мянга болжээ. Харин энэ сонинг интернэтээр уншдаг хэрэглэгчийн тоо 9.4саяд хүрээд байна. Цаасан сонин уншихыг эрмэлздэг хүний тоо жилээс жилд буурч байна.18-35 насны америкчуудын 19 хувь нь цаасан сонин гарчигладаг байна. Ер нь цаасан сонин уншиж байгаа хүмүүсийн дундаж нас 55 байна. Хүмүүс цаасан сонин уншихын оронд компьютерийн дэлгэц ширтэж, эсвэл Amazon Kindle мэтийн электрон ном гарчиглах болжээ. Сонин хэвлэл цаасан дээр байхаа болих нь сэтгүүл зүйд ч томоохон хувьсал авч ирнэ гэж судлаачид дүгнэж байна.


Мэдээллийн эх сурвалж http://zorigtsoc.wordpress.com/ блогоос

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна