Телевизийн үйлчилгээнд 3D нэвтрүүлж байна

Sky дөрөвдүгээр сараас 3D дүрслэлтэй “Sky 3D”–ийн анхны теле сувгийг нээжээ. Энэхүү шинэ сувгийн бэлтгэл ажлыг төгсгөх хүрээнд BSky нэгдүгээр сараас  урьдчилсан шинэ үйлчилгээ нэвтрүүлж, анх удаа дэлхий  дээр “Live 3D” зурагтыг хэрэглэн спортын арга хэмжээг олон нийтэд зориулан нэвтрүүлсэн теле компани болсон юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Арсенал” болон  “Манчестер Юнайтед”-ын хооронд  болсон Английн Премьер Лигийн аваргын тэмцээнийг  3D дүрлэлээр авч агаараар дамжуулан EPL ба 3D дүрслэлийг  дэлхийн аль ч өнцөгт хүргэж болохыг туршсан бөгөөд Их Британи, Ирландын сонгон авсан пабууд болон тэдгээрийн үйлчлүүлэгчид анхны үзэгчид нь болсон юм.  Эдгээр нэвтрүүлгийг дэмжихийн тулд   Лондон, Манчестер, Кардифф, Эдинбург болон  Дублинд байрлалтай  3D зурагтаар  тусгай тоноглогдсон  есөн паб/баар/ ажилласан билээ. Ийнхүү 3D зурагтыг хэрэглээ  улам ойртсоор байна.

BSky дөрөвдүгээр сараас 3D сувгийг хэдэн зуун пабд оруулсан нь тус улсын хөл бөмбөгийн хорхойтнуудад Английн  Премьер Лигийн амьд тэмцээнийг долоо  хоногийн турш 3D дүрслэлээр үзэх боломж олгосон юм.  “ВSKY” корпорацийн Ерөнхий  захирал Джереми Даррок "3D дүрслэл бол телевизийн олон жилийн түүхэн  дэх хамгийн их яригдах үйл явц юм.  Бид өөрийн үйлчлүүлэгчдэдээ илүү сайхан сэтгэгдэл төрүүлэхийн төлөө ямагт шинэлэг зүйлсийн тэргүүлэгч байсан бөгөөд Их  Британи, Ирландад 3D дүрслэлээр үзүүлэх үйл явцад ч тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна