БНХАУ-ЫН УДИРДАГЧ ХУ ЖИНТАО ТАНАА...

Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон зорилго нэгт бусад 32 байгууллагаас БНХАУ-ын удирдагч Ху Жинтаод хандан захидал илгээлээ. Тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Ливан улсад болсон олон улсын сэтгүүлчдийн XVI ерөнхий хурлаас гэж захидлыг хаягласан байна.

Илгээгчид БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, хүний эрх, эрх чөлөөнд онц ноцтойгоор халдаж буй үйлдлүүдийг буруушаасны зэрэгцээ 2010 оны сүүлчээс Ойрхи Дорнод, Хойд Африкийн улсуудад үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн, төр, иргэн хоорондын мөргөлдөөний бас нэгэн дүр зураг харагдаж байгааг сануулаад, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг түүнээс хүсч буйгаа илэрхийлжээ.
Захидалд БНХАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тунхаг болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл баримтлалд нэгдсэн орон гэдгийг нь онцолж, иргэдийнхээ аюулгүй орчинд аж төрөх, шударга шүүхийн үйл ажиллагаагаар тэтгүүлэх, үзэл бодлоо хараат бусаар илэрхийлэх, тусламж авах, мэдээлэл дамжуулах, хурал цуглаанд оролцох  зэрэг эрх чөлөөг улсын Үндсэн хуулинд, тодруулбал, II хэсгийн 35, 37, 39, 40, 41 дүгээр заалтад тодорхой тунхагласан байдгийг нь сануулжээ. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс хойш дээрх байгууллагад эрх чөлөө нь зөрчигдсөн 100 гаруй сэтгүүлч, идэвхтэн бичигч, хуульч, уран бүтээлч хандсан талаар дурдсан байна.
Тухайлбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Бээжингийн нисэх буудалд газардмагцаа ямар нэг тайлбаргүйгээр баривчлагдсан хүний эрхийн төлөө тэмцэгч Ай Вэйвэй, мөн өдөр сураггүй болсон сэтгүүлч Вэн Тао, тавдугаар сарын 12-нд Southern Metropolis сонинд тэргүүн өгүүлэл бичиж, хэвлүүлснийх нь төлөө албан тушаалаас нь түдгэлзүүлсэн сэтгүүлч Сон Жинбао болон хоёрдугаар сарын 27-нд байцаагдаж, хоригдсон 16 сэтгүүлчид тохиолдсон явдлыг жишээ болгосон байна.

        Эцэст нь, БНХАУ-ын зарим хэсэгт үүсээд буй дээрх эсэргүүцэл, мөргөлдөөнийг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, нийгмийн сайн сайхны төлөө уян хатан шийдвэрээр зохицуулна хэмээн найдаж буйгаа олон улсын сэтгүүлчдийн 33 байгууллага тус улсын удирдагч Ху Жинтаод хандан илэрхийлжээ.
 
Захидал илгээсэн:
 1.         International Federation of Journalists (IFJ)
2.         Arabic Network for Human Rights Information
3.         ARTICLE 19: Global Campaign for Free Expression
4.         Association of Caribbean Media Workers
5.         Cambodian Center for Human Rights
6.         Canadian Journalists for Free Expression
7.         Center for Journalism in Extreme Situations
8.         Center for Media Freedom and Responsibility
9.         Center for Media Studies & Peace Building
10.     Centre for Independent Journalism
11.     Egyptian Organization for Human Rights
12.     Freedom Forum
13.     Freedom House
14.     Free Media Movement
15.     Globe International
16.     Hong Kong Journalists Association
17.     Independent Journalism Center
18.     Index on Censorship
19.     IPS Communication Foundation
20.     Maharat Foundation (Skills Foundation)
21.     Media, Entertainment and Arts Alliance
22.     Media Institute of Southern Africa
23.     Media Rights Agenda
24.     Media Watch
25.     Mizzima News
26.     National Union of Somali Journalists
27.     Norwegian PEN
28.     Observatoire pour la libertй de presse, d"йdition et de crйation
29.     Observatorio Latinoamericano para la Libertad de Expresiуn
30.     Pacific Islands News Association
31.     Southeast Asian Press Alliance
32.     South East European Network for the Professionalization of the Media
33.     Writers in Prison Committee, PEN International
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна