“Улстөрийн тойм” сонины сэтгүүлчийг цагдан хорилоо

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр хорьжээ. Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна.

Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар сэтгүүлчийг барьж хорьжээ. Шүүх энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос хэргийг зүйлчилж, ял төлөвлөн шүүхэд шилжүүлэх үед сэтгүүлч Л.Баярааг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр, шүүхийн ямар ч захирамжгүйгээр гурван цаг саатуулж байсан аж.

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна