IPTV-ИЙН СУВГУУД: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАНИН МЭДЭХҮЙН СУВАГ - DISCOVERY CHANNEL

Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани нь шилэн кабелийн холболтын дэвшилтэт хэлбэр-GPON (жи-пон) сүлжээгээр дамжуулан байгууллага болон айл өрхийн мэдээлэл, харилцаа холбооны үндсэн хэрэглээ болох дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг багцаар нь хүргэж эхлээд байгаа билээ. Хэрэглэгчиддээ хүссэн сонголтоороо эдгээр гурван үйлчилгээнээс сонгон авах боломжийг олгож байгаа ба хэрэв Та хүсвэл тус тусад нь авч болно эсвэл  Хосолсон болон Гурвалсан хэлбэрээр авч болох юм.

Юнивишн компани нь IPTV үйлчилгээнийхээ хүрээнд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн контент нийлүүлэгчидтэй гэрээ хийн хамтран ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар Discovery Networks International, Turner Broadcasting System Inc, Disney-ABC Television Group-ын харьяа Arts & Entertainment Television Networks, NBC Universal, HBO, Eurosport, MTV, Fox International Channel, Thema, Fashion One, AFC зэрэг компаниудын нийлүүлдэг телевизийн шилдэг  сувгуудыг багц хэлбэрээр худалдан авч Монголын үзэгчиддээ албан ёсны зөвшөөрлийн дагуу хүргэж эхлээд байгаа нь нэг талаасаа оюуны өмчийн эрх бүхий нэвтрүүлэг, хөтөлбөрийг хуулийн дагуу хүлээн авч үзэх боломжийг нээн өгч байна гэсэн үг юм. Аав, ээж, эмээ, өвөө, залуучууд, хүүхдүүд гээд гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллийн, танин мэдэхүйн, киноны, загварын, спортын, энтертайнмент болон амьдралын хэв маягийг харуулсан олон сонирхолтой сувгуудыг та хүлээн авч үзээрэй. Ингэснээр телевиз үзэгч Та төлбөргүй цацагддаг олон сувгуудын дунд үзэх зүйлгүй, цагаа үрж суваг эргүүлэн суух биш дэлхийн шилдэг сувгуудын чанарын өндөр түвшинд бүтээгдсэн, хамгийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг өндөр нягтралаар хүлээн авч үзэх сайхан боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар Юнивишн компанийн IPTV нь гадаад дотоодын нийт 90 сувгийг дамжуулан үзэгчиддээ хүргэж байгаагийн 12 нь өндөр нягтралын буюу HD сувгууд байна. Эдгээр HD сувгуудаар гарах зарим шилдэг контентуудыг IPTV нь Монгол хадмал орчуулгатайгаар хүргэх бөгөөд энэ нь үзэгч таны танин мэдэхүй, гоо зүйн боловсролд тодорхой хэмжээний эерэг хувь нэмэр, өгөөжийг өгч чөлөөт цагийг тань үр дүнтэй өнгөрөөнө гэж найдаж байна.

Юнивишн компани нь сувгийн тоогоо цаашид байнга нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба үзэгчдийнхээ эрэлт хүсэлтэд тулгуурлан тэдний хамгийн их үзэхийг  хүссэн телевизийн сувгуудтай хамтран ажиллах болно.

Ингээд IPTV-ээр дамжин үзэгч Та бүхэнд хүрэх дэлхийн шилдэг телевизийн сувгуудыг цуврал болгон танилцуулж байна.

ДЭЛХИЙН №1 ТАНИН МЭДЭХҮЙН СУВАГ - DISCOVERY CHANNEL

Танин мэдэхүйн баримтат нэвтрүүлгээрээ дэлхийд алдартай Discovery-ийн багц сувгуудыг эрхлэн гаргадаг Discovery Communications, Inc компани нь АНУ-д төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус компани анх 1985 онд The Discovery Channel сувгийг эрхлэн гаргаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар өөрийн 28 нэрийн телевизийн сувгийг 180 орны 1,5 тэрбум үзэгчдэд 39 хэл дээр тухайн улсын хэл соёл, зан заншилтай нь уялдуулан багц болгон толилуулж  байна.

Тус компани нь бие даан нэвтрүүлгээ бэлтгэхээс гадна бусад уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг нэвтрүүлгүүдийг худалдан авч Discovery World HD, Military Channel, TLC, Animal Planet, Discovery Home & Health, Science channel зэрэг өөрийн сувгуудаараа нэвтрүүлж үзэгчдийн хүртээл болгодог байна.



Discovery ба Юнивишн компанийн хамтын ажиллагаа

Манай улсын хувьд Discovery-ийн Ази-Номхон далайн бүсэд хамаарагдах бөгөөд Юнивишн компани одоогийн байдлаар Discovery World HD, Animal Planet, Discovery Home & Health, Science channel гэсэн 4 сувгийн багцыг албан ёсоор гэрээ хийн худалдан авч Монголын үзэгчдэд хүргэж эхлээд байгаа билээ. Юнивишн компани нь IPTV-ийн хэрэглэгчиддээ Discovery World HD сувгаар гарах зарим сонирхолтой, шилдэг нэвтрүүлгүүдийг Монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзэх боломжийг олгож байна.

Амьтдын ертөнцийн сонин хачин, шинжлэх ухаан, техник технологи, түүх соёлыг харуулсан агуулга бүхий танин мэдэхүйн баримтат нэвтрүүлгүүдийг үзэгч Та Discovery-ийн сувгуудаар хүлээн авч үзээрэй. Эдгээр нэвтрүүлгүүд нь бүгд адал явдалтай, сонирхол татам хэлбэрээр чанарын өндөр түвшинд бүтээгдсэн байдаг тул таныг дэлгэцийн өмнө уйдаахгүй.

Discovery-ийн Монголд гарах сувгууд

Discovery World HD суваг нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба амьтдын ертөнцийн сонин хачин, шинжлэх ухаан, техник технологи, түүх соёлыг харуулсан агуулга бүхий танин мэдэхүйн  баримтат нэвтрүүлгүүдийг хүргэдэг. Тус суваг нь нэвтрүүлгүүдээ 1080i өндөр нягтралын HD форматаар цацаж үзэгчдэд хүргэж байгаа нь бусад  сувгуудаасаа ялгарах онцлог, давуу тал нь аж. Тус сувгаар гардаг сонирхолтой нэвтрүүлгүүдээс зарим нэгийг нь онцолвол: “Нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн тусгай таксинд суусан оролцогч нь хөтлөгчийн тавьсан асуултуудад үнэн зөв хариулж чадвал хувь заяагаа ч өөрчилж болох их хэмжээний мөнгийг хожих боломжтой асуулт хариултын “Cash Cab” нэвтрүүлэг, мөн технологийн гайхамшгийг илтгэсэн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг цувралаар хүргэдэг “Protype This” зэрэг нэвтрүүлгүүд нь хамгийн  олон үзэгчтэй сонирхолтой нэвтрүүлгийн тоонд багтдаг байна.  

Animal Planet суваг 1996 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн нийт 70 гаруй оронд нэвтэрчээ. 25-49 насны үзэгчдийг гол хэрэглэгчээ хэмээн тодорхойлдог ч энэ сувгийн нэвтрүүлгүүдийг бяцхан үзэгчид ч үзэх боломжтой. Хүмүүсийн гар хүрээгүй онгон дагшин байгальд амьдардаг зэрлэг амьтдын ертөнцийг дэргэдээс нь  сэтгэл хөдлөм үйл явдлын  хамтаар хүргэдэг “Meerkat Manor”, “Orangutan Island” зэрэг гайхалтай олон нэвтрүүлгүүдтэй.  

Discovery Home & Health Англи улсад  төвтэй тус суваг нь гэр бүлийн боловсролд зориулсан нэвтрүүлгүүдийг түлхүү бэлтгэн үзэгчдэд хүргэдэг байна. Тус суваг нь 9 охин, 10 хүүтэй өнөр гэр бүлийн амьдарлыг толилуулдаг “19 Kids and Counting”, Гэрийнхээ аж ахуйг хэрхэн хөтлөх вэ?, Хэрхэн гэрийн сайн эзэгтэй болох вэ? зэрэг зөвлөмжүүдийг хүргэдэг “Perfect Housewife”, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гэрлэлтийн тухай яриа өрнүүлж, сайн эцэг эх байх  үнэтэй мэдээллүүдийг өгдөг “Shalom In The Home” зэрэг алдартай нэвтрүүлгүүдийг хүргэж байна.

Science Channel сувгаар сансар огторгуй, техник технологи, түүх, амьтдын тухай нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэж болно. Дэлхий ертөнцийн үүсэл, хөгжил ба ирээдүйн төлөв байдлыг нээн харуулдаг “Cosmos”, сарны гадаргуу дээр НАСА-гийн роботын хийж буй судалгааны тухай өгүүлдэг “Base Camp Moon” гэх мэт ер бусын нэвтрүүлгүүдийг зөвхөн энэ сувгаас  сонирхох боломжтой.

Discovery-ийн амжилтууд
Discovery Communications, Inc компанийн нэвтрүүлгүүд нь судлаач шүүмжлэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг төдийгүй олон улсын баримтат киноны болон телевизийн наадмуудыг тэргүүлдэг шилдэг бүтээлүүд байдаг байна. Тухайлбал, “Deadlines Catch” нэвтрүүлэг Emmy Awards-ийн шагналыг 2007 онд хүртсэн бол  “Planet Earth” нэвтрүүлгийн “Марс гариг дээрхи амьдрал” цуврал Royal Tv Societe Awards болон BAFTA Awards шагналыг 2007 онд хүртсэн байна. Хамгийн сүүлд 2010 онд “Firefly” нэвтрүүлэг Emmy Awards-ийн шагналыг тус тус гардан авчээ.  

Үзэгчээ хүндэлсэн, албан ёсны зөвшөөрөл бүхий телевизийн сувгуудыг Юнивишн компанийн IPTV Танд хүргэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна