Mozila-гийн ухаалаг гар утас

“Mozilla” компаниас гаргаж буй “Boot to Gecko” үйлдлийн системд суурилсан ухаалаг гар утсыг дэлхийн улс орнуудаас Бразилд анх худалдаалахаар болжээ.

  Энэ тухай технологийн цахим хуудас болох “Ztop” мэдээллээ. Тус ухаалаг гар утасны үйлдлийн систeмийг “Мozilla” компани хариуцаж байгаа ажээ. Тус компанийн тэргүүн Гэри Ковач энэ тухай Сан-Паулад болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

  Уг утсыг 2012 оны сүүлээр юм уу 2013 эхээр худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа. “Mozilla”-гийн хамтрагчаар Бразилийн “Telefonica” компани ажиллаж байгаа аж. Хамтран ажиллах болсон тухайгаа хоёр компани 2012 оны 1-р сард болсон олон улсын “MWC” үзэсгэлэнд оролцох үеэрээ мэдэгдэж байжээ. “Mozilla”-гийн тэргүүн Гэри Ковач хэвлэлийн хурлын үеэр Бразилаас өөр оронд уг ухаалаг гар утсыг зарж борлуулах тухай юу ч дурдаагүй байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна