Монголын олон нийтийн мэдээлэл дэх улс төрийн оролцоо

Бүгд найрамдах намын /БНН/ дарга Б.Жаргалсайхан  “Монголын мэдээ” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн сурвалжлагад  саад учруулахыг завдсаныг Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл  хэлэлцэж байна.

  Сэтгүүлч  Б.Даваад өгсөн ярилцлага  маргааш нь  нийтлэгдэх байтал Б.Жаргалсайхан  хамсаатнуудтайгаа хамтран  болиулахыг завджээ. Энэ үйлдэл нь  тус өдөр  Авлигатай тэмцэх газраас Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой байж болзошгүй юм.

 Тайлангаас үзэхэд энэ сарын 12-ноос шилжих шөнө Б.Жаргалсайхны удирдлаган доор хэсэг хүмүүс сэтгүүлч Б.Даваа руу утасдаж ярилцлагыг нийтлэхгүй байхыг шаарджээ.Улмаар  “Монголын мэдээ” сонины байранд нэвтрэн орж,  сонины шинэ дугаар хэвлэгдсэн эсэхийг шалгаж, сонин авахаар ирсэн хүмүүсийг байр луу  ороход саад болж байжээ. Мөн сонин борлуулах цэгүүдээс  тус өдрийн дугаарын “Монголын мэдээ”  сонинг худалдан авч устгасан байна.

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн заасан байдаг.

  Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ази-Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жаклин Парк мэдэгдэхдээ “Энэ үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг бөгөөд айдас, түгшүүртэй уур амьсгалыг бий болгон дэвэргэж байна” гэжээ.

Хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдаж буйн баталгаа болгож улс төрийн оролцоотой энэ үйл явдлыг шалгаж мөрдөхийг Монголын цагдаагийн байгууллагад Олон улсын сэтгүүлчдийн холбооноос уриалжээ.

Сэтгэгдэл бичих !
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна