2021-09-28
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нарын бичсэн “Сэтгүүл зүйн үндэс“ сурах бичиг нь сэтгүүл зүйн бүх чиглэл, үйл ажиллагааг багтаасан, Барууны сурах бичгийн стандартаар бичигдсэн анхны цогц сурах бичиг гэдгээрээ онцлогтой юм. Нийт 12 бүлэгт сэтгүүл зүйн түүх, онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет сэтгүүл зүй, мөн түгээмэл чиглэлүүд болох эрэн сурвалжилга, экологи, олон улс, аналитик, шинжлэх ухаан, эдийн засаг, спортын сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт, өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтыг аль болох хялбаршуулсан аргаар өгөхийг зорилго болгосон байна.