• Хятад дэлхийд хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгчийг танилцууллаа
    2018-11-12 12:06
    Мэдээллийн Синьхуа агентлаг Хятадын “Sogou” интернет компанитай хамтран дэлхийд хамгийн анхны телевизийн хиймэл оюун ухаант, тоон хөтлөгчийг танилцууллаа.
  • Цахим сэтгүүлчид ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой
    2018-05-01 19:21
    Монгол улс 1992 оноос цахилгаан холбооны салбартаа технологийн шинэчлэл хийж эхэлсэн бол 1996 оноос интернетийн 24 цагийн сүлжээнд анх холбогдсон түүхтэй. Энэ үеийг цахим сэтгүүл зүй хөгжих эхлэл ч гэж үздэг. Сүүлийн жилүүдэд интернетийн хөгжил хурдаа авч, иргэдийн өдөр тутмын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж буй.
  • МСНЭ-ийн XVII Их хурал хурал эхэллээ
    2018-02-08 12:07
    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVII Их хурал өнөөдөр эхэлж байна. 1951 оноос түүхтэй МСНЭ-ийн XVII Их хуралд оролцохоор Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 305 сэтгүүлч мандат аваад байгаа юм. Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, Ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилох учиртай.
  • 6 цаг 13 минутын өмнө
    Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн  дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13  удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа. 
  • 2019-11-05 12:53
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хагас өдөр үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний илтгэл “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага” сэдэвт сонсголыг “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хийсэн юм. Тэрбээр Хариуцлагатай уул уурхай нь олон хүчин зүйлийг хамаарах ч, юун түрүүн байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, компанийн засаглалаар илэрхийлэгддэг байна. Хамгийн сүүлд Монголын уул уурхайн төр болон хувийн хэвшлийн компаниуд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн юм. 
  • 2019-09-02 16:16
    Японы Осака хотноо болсон “Их хорь” орны төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтад томилолтоор ажиллаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн 21 аймгийн сэтгүүлчдийн сургалтад   “Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл” илтгэл тавьсныг тоймлон хүргэж байна. “Их хорь”: Дэлхийн эдийн засгийн өсөлтөд худалдаа, геополитикийн эрсдэлүүд эрчимжиж байна Дэлхийн 19 улс болон Европын холбоо багтах “Их хорь”-ийн уулзалтаар зөвхөн эдийн засаг, худалдаа бус дэлхий нийтийн хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцдэг. Хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, технологи зэрэг маш олон сэдвийг хамарна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд “Их хорь”-ийн орнууд тухайн салбаруудад баримтлах хөгжлийн бодлогоо тохиролцож, тодорхойлдог. 
  • 2019-09-02 16:07
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”. 
  • 2019-07-05 15:40
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалтад зөвхөн уул уурхай, эдийн засаг төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр салбарын тэргүүлэх төлөөллүүд оролцож сэтгүүлчдэд хичээл заадаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн салбарын шинэ хандлага, үндсэн ухагдахуунд төвлөрсөн сонирхолтой илтгэлүүд (07/03) сонслоо. Уг сургалтын эхний илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Уг илтгэлээр сэтгүүлчид олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах ёстойг дэлгэрэнгүй танилцуулсан юм. 
  • 2019-07-05 15:30
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна.  
  • 2019-01-04 11:48
    The Mongolian Mining Journal-ын дэргэд үүсэн байгуулагдаад удаагүй “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ийнхүү шинэ сайтаараа хүч нэмсэн нь энэ. Сайт маань “Тэмдэглэлийн дэвтэр” гэсэн булантай. Энэ булан өдгөө ч сэтгүүлчдийн ажлын гараагаа эхлүүлсэн нандин дурсамж, анхны уран бүтээлийнх нь тухай сонирхолтой нийтлэл, сурвалжлагуудаар дүүрэн.  
  • 2018-11-29 16:24
    The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ. Монголын уул уурхайн салбар дахь анхны төрөлжсөн сэтгүүл MMJ монгол, англи хэлээр уншигчидтайгаа эхэлж уулзсанаас хойш 10 оныг өртөөлөн, 120 дахь дугаараа Уншигч таны гар дээр тавьж байна.  
  • 2018-11-12 11:54
     
  • 2018-11-02 14:07
    Нүд алдам шаргал талын нарийхан замаар говийн сайхныг бахдан бахдан харах жаргал байв. Бутуул өвсний чөлөөгөөр бударгана, харгана хэдэнтэй тааралдаж, тэртээ алсад хөрөөний ир шиг долгионтон цуврах хүрэн уулсын бараа нүдний үзүүрт жирэлзэхэд тэрхүү нутгийн ах Хайрхан минь хэмээн дуу алдана. 
  • 2018-06-12 11:34
    Бонн хот өнөөдөр олон улсын сэтгүүл зүйн анхаарлын төвд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, улстөрчид, иргэний нийгмийн төлөөллүүд чухамдаа хэвлэл мэдээллийн ертөнцөд бий болсон мэдээллийн тэгш бус байдлыг хэрхэн даван туулж, гарц шийдлээ хамтдаа олохоор хуран цугласан нь энэ.  
  • 2018-05-03 18:08
    Уламжлалт мэдээллийн орон зай улам хумигдмал болж байна. Энэ нь цахим мэдээлэл, нийгмийн сүлжээ гэдэг өрсөлдөгч гарч ирсэнтэй холбоотой. Нийгэм өнөөдөр цахим сүлжээ, нийгмийн сүлжээний мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээллээс ялгаж үздэггүй тийм үе тохиож байна” хэмээн МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумын илтгэлдээ онцолсон юм. 
  • 2017-12-05 15:45
    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум арваннэгдүгээр сарын 21-нд ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотод болов. Наймдахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэлбэрээ олсон тогтвортой механизмын нэг юм.  
  • 2017-11-06 14:16
    Тэгвэл ICIJ нь“Paradise papers” буюу “Диваажингийн баримт бичиг” хэмээх сэтгүүлчдийн эрэн сурвалжлах хоёр дахь том үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 5-нд дэлхий дахинд мэдээлэв. Энэ удаад сэтгүүлчид Бермудийн аралд бүртгэлтэй хуулийн фирм “Appleby” буюу “Estera”-ийн архивын 13.4 сая мэдээллийг гартаа оруулан авчээ. Алдагдсан мэдээллийг нууц нэгэн Германы “Sьddeutsche Zeitung” сонины редакцад өгснөөр ICIJ-ийн сэтгүүлчдэд хүрсэн байна.  
  • 2017-11-01 14:28
    НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай 163 тоот тогтоол баталсан юм. Олон улсын энэ өдрийг тохиолдуулан доорх мэдээллийн багцаас мэдээ, сурвалжлага бэлтгэхийг уриалж, ЗАСГИЙН ГАЗАР, УИХ, ШИЙДВЭР ГАРГАГЧДААС АМЛАЛТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР ШААРДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.  
  • 2017-10-03 16:52
    Байсхийгээд л ухсан нүх, том том чулуутай шороон овоолго замд тааралдах. Жижиг тэрэг явахад бэрх замаар гэлдэрсээр жоншны эх орон гэгддэг Айраг сумаас баруун зүгт 25 км-т Нард багийн нутаг Баруун цагаан дэл хэмээх газар хүрэв. 
  • 2017-10-03 15:30
    “Монгол улсын хөгжил дэвшлийн үүц бол Говь-Алтай аймаг” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай гуай хэлсэн удаатай. Алт, хөнгөн цагаан, зэс, төмрийн хүдэр, газрын тос бус энд зөвхөн хар алт гэгдэх нүүрсний уурхайг тоочвол Зээгт, Хүрэнгол, Хөвбулаг, Цахиурт, Мааньт гэж бий. Үүнээс үзвэл Говь-Алтай аймгийнхаа нүүрсний хэрэгцээг дээрх уурхайнууд бүрэн хангах боломжтой юм. 
  • 2017-10-03 14:27
    Манай аймагт Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын явцад шүүрүүлж юүлсэн гүний усны “Хаялга” нэртэй нуур тогтоод 20 гаруй жил болжээ. Анхандаа хэлний мэргэжлийн хүний хувьд энэ нэрэнд сүжиг муутай, баахан сэтгэл дундуур явах л даа. Байгалийн чандмана эрдэнэ, говь талын хээрийн бүсэд бялхаж цутгаад байдаггүй усыг шавхаж шавхчихаад “хаялга” байхдаа яахав. 
  • 2017-08-24 15:15
    Уул уурхайн салбарт ажилладаг эрхэм Танд “Эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчдийн сургалтын” үр дүнгийн нэг хэсгийг цахим эмхэтгэл болгон хүргүүлж байна. Сургалтад оролцсон сэтгүүлчдийн уул уурхайн болон сэтгүүл зүйтэй холбоотой бүтээлийн дээжтэй танилцана уу. 
  • 2017-07-03 16:03
    “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний сургалт семинарт 21 аймгийн 45 сэтгүүлч хамрагдаж, Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцсанаараа онцлог боллоо. 
Лавлах
Санал асуулга
Сэтгүүлч та ямар сэдвээр сургалтад хамрагдахыг хүсч байна вэ?
Сургалт
Судалгаа
Технологи
Хамтын ажиллагаа
Сан
Холбоосууд
Ном, танилцуулга
BOOK, BLOG